Бидний тухай

АЛБАН БАЙГУУЛЛАГА

Таны албан байгууллагад зориулсан интернет, суурин утас, кабелийн телевиз

Дэлгэрэнгүй

ХУВЬ ХҮН

Хэрэглэгчийн гарын авлага, Контент хязгаарлалт, Веб шүүлтүүрүүд

Дэлгэрэнгүй

АЙЛ ӨРХ

Та гэрт зориулсан интернет, суурин утас, кабелийн телевиз

Дэлгэрэнгүй

Дохиолол Холбооны 2-р анги

 

Монгол улсад тємєр замын тээвэр  1949 онд vvсч эхэлснээс хойш дохиолол холбооны аж ахуйн хэлтэс алба ангиуд бий болох нєхцєл бvрдсэн юм. Дохиолол холбооны 2- р анги нь УБТЗ – ын, УБТЗ – ын нийгэмлэгийн ерєнхий хорооны протокол, УБТЗ-ын ХЭГ –ын даргын  1971-12-23-ны єдрийн А / 137 – р тушаалаар байгуулагдаж  1972–1–1 нээс vйл ажиллагаагаа эхлэн явуулж  ирлээ.

Дохиолол холбооны 2- р анги нь  Толгойт - Эмээлт єртєєний хоорондох  382- р км – ээс БНХАУ – ын хил хvртэлх  744 км урт замын дагуух  дохиолол холбооны хэрэгслэлийг хариуцан 7 холбооны байшин,  шугамын 6 хэсэг, холбооны лаборатори, их барилга, их засварын хэсгvvдтэйгээр байгуулагдсан. 1970 – аад оноос УБТЗ-д техник технологийн шинэчлэл явагдаж эхэлсэн бєгєєд  єртєє зєрлєгvvдийг ЭЦ – ээр тоноглож эхэлсэн. Телеграфт , СТ-35,  ТТ-  аппаратуудаар ажиллаж байгаад  технологийн шинэчлэлээр Германы аппарат F – 2000  - ыг тавьсан юм.  1976 онд Улаанбаатар холбооны байшин шинээр ашиглалтанд орж замын дагуух бvх холбооны байшингуудад єндєр vелзлэлийн ОВ-12 –3,      В- 3 –3, мєн сонгох холбооны ДСТ- 2 –60, ПСТ –2 – 60, зєвлєлгєєний холбооны МСС-12-6, 2000 номерын координатын АТС зэргийг тавьж шинэчилсэн. Япон улсын хєнгєлттэй зээлийн тусламжтайгаар  орчин vеийн тоон системийн холбооны тоног тєхєєрємжийг 1996 оноос эрчимтэй нэвтрvvлэн эхэлсэн.

1996 онд Улаанбаатар хотод 3000 дугаарын багтаамжтай HICOM –392 тоот системийн ЭАТС тавигдсан бол 2000 онд Мандал ,Толгойт, Амгалан, Багахангай, Багануурын холбоодод HICOM – 300 тєрлийн ЭАТС – аар тоноглож Мандал, Толгойт, УБ, Багахангай, Булагтай, Багануурт шилэн кабелийн нягтруулгын  аппаратаар тоноглож, холбооны сувгийн тоог олон арав дахин нэмэгдvvллээ. Шилэн кабелийн нягтруулгын аппаратаар тоноглосноор Сэлэнгэ, Дархан, Тєв, Говьсvмбэр, Дорноговь аймгууд болон эдгээр аймгийн сумууд МЦХХ, Мобиком, Скайтелийн сvлжээнvvдтэй харилцан  ажиллах боллоо. Телеграфын холбоог электрон шуудангаар шинэчилж , замын хэмжээнд компьюторын сvлжээг бий болголоо. Одоо дохиолол холбооны 2 – р анги нь 282 –р км ээс 554 км  хvртэлх улс хоорондын болон зангилаа хооронд алсын холбоо, сонгох холбоо, телеграфын холбоо, галт тэрэгний ба сэлгээний радио холбоо, шуурхай удирдлагын холбоо, АТС, 4 холбооны байшин, блок замнал релейн тєвлєрvvлэлт , суурин тэжээлтэй цахилгаан тєвлєрvvлэлт тоноглогдсон 22 єртєє зєрлєг  23 автомат хаалттай ба   дохиололтой гарамтай болно. Технологийн холбоонуудыг тоон системийн холбооны тоног тєхєєрємжийн аппарат хэрэгсэлд бvрэн шилжvvлэх зорилт тавин ажиллаж  байна.

 

 

 

 


Радио шалган турших тасаг

 

КРП

 

             1985 онд Дохиолол холбооны албаны хэмжээнд анхны радиогийн мэргэжлийн курс нээгдэж төгсөлтөө хийснээр Дохиолол холбооны гурван ангийн Шалган турших тасгийн дэргэд радиогийн бие даасан шалган турших тасаг  байгуулагдах боломжтой болжээ.

             Манай тасгийн анхны ахлах механикчаар ахмад холбоочин Ч.Чимэдцэрэн, ээлжийн механикчаар Х.Шаравжамц, Д.Зина, Д.Цэрэнбалжид, Д.Чинболд, засварын инженерээр Полукций, А.И, Х.Батболд нар ажиллаж байв.                                  

             1987 онд Дохиолол холбооны II ангийн даргын тушаалаар бие даасан радиогийн шалган турших тасгийг байгуулж ахлах инженер А.И.Полукций, ахлах механикч Д.Чинболд, механикч Х.Шаравжамц, Д.Зина, Д.Цэрэнбалжид, Г.Бямбасүрэнь Д.Сүхтөмөр, Х.Батболд, Д.Дархижав, Ч.Чимэдцэрэн, Д. Гүнсэл , Б.Баяртогтох нарыг томилжээ. Тухайн үед тус тасаг нь ангийн хэсэг дэх өртөө зөрлөгүүдийн галт тэрэгний болон сэлгээний радио холбооны суурин радио станцууд, паркын чанга яригчийн холбооны байгууламж, вокзалын хадгаламжийн хайрцаг, билет цоологч, Хандгайтын пионерын зуслангийн радио станцын засвар үйлчилгээг хариуцаж байлаа. Радио Шалган турших тасгийн ахлах механикчаар Д.Чинболд 1987-1989 онд, Г.Баяртогтох 1989-1990 онд, ахлах инженерээр А.И.Полукций 1987-1989 онд, А.Г.Купаев 1989-1990 онд, Г.Баяртогтох 1990-1999 онд , Ү.Чулуун-Эрдэнэ 1999 оноос хойш ажиллаж байна. КРП-ийн механикчаар янз бүрийн үеүдэд Д.Чинболд, Д.Зина, Д.Цэрэнбалжид, Н.Бямбасүрэн, Д.Сүхтөмөр, Х.Батболд, Д.Дархижав, Ч.Чимэдцэрэн, л.Баярсайхан, Г.Бямбадорж, Б.Гүнсэл, Ц.Гантулга, Т.Одбилэг, Д.Лхагва, Д.Болдбаатар, Д.Энхтулга, Н.Цэрэнжав, Л.Ганболд, Э.Энхтөр, Ц.Амартүвшин, Ц.Намсрайдамба, Ц.Октябрь, А.Корчанов, М.Энхцэцэг, Ж.Алтанзул, Б.Нарантуяа , Б.Сэргэлэнтуяа нар ажиллаж байв,

          Өнөөдөр Радиогийн шалган турших тасаг нь ахлах инженер Ү.Чулуун-Эрдэнэ, механикч Д.Баттүшиг,Ю.Батбаяр, П.Батгэрэл, Б.Энхжаргал ,  Б.Баярчимэг, Ц.Бадмаа нарын 7 хүний бүрэлдлэхүүнтэй Улаанбаатараас Багануур , Агуйт , Шатан зөрлөг хүртэлх өртөө , зөрлөгийн галт тэрэгний радио холбооны болон өртөөний радио холбооны суурин радио станцууд , ТЧ-2-ийн харъяаны бүх галт тэрэгний  болон сэлгээний зүтгүүрүүдийн радио станцууд , тусгай вагонууд болон замын хөдлөх бүрэлдхүүний   радио станцууд , төвийн хэсэглэлийн шуурхай ажлын зөөврийн гар радио станцуудын ашиглалт , засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

 



Холболтын байгууламж

 

 

 

1949 онд 100 номерийн АТС гар ажиллагаатай коммутатор тавьж 1-2 залгагч ажиллаж байсан.

1953 онд 300 номерийн АТС тавьж М-49 коммутатор тавьж 3-4 залгагч ажиллаж байсан.

1960 онд 900 номерийн АТС тавьж М-49 коммутатор тавьж 8-10 залгагч ажиллаж байсан.

1976 онд 2000 номерийн координатын  АТСК 100/2000 , М-60 коммутатор тавьж 13-14 ИТА, 20 гаруй залгагч ажиллаж байсан.

1995,12 сард Siemens-ийн 2000 номерийн багтаамжтай  HICOM392 тоон холболтын байгууламж шинээр тавьж, залгагчын 8 АС-ийг шинээр тавьсан,

2000 онд  Багахангай, Багануур, Мандал зэрэг газаруудад Siemens-ийн  HICOM 330Е тоон холболтын байгууламж шинээр тавьж, залгагчын АС-ийг шинээр тавьсан.

2001 онд Өндөртолгой, Булагтай, Баянбуурал зэрэг газаруудад Японы Panasonic станцыг шинээр тавьсан.

2003 онд Морионы технологи холбооны төхөөрөмжүүдийг өртөө зөрлөгүүдэд шинээр тавьсан.

2003 онд Хонхор, Мааньт, Рашаант зэрэг газаруудад HICOM 150 холболтын байгууламж шинээр тавьсан.

2005 онд БНХАУ-ын ZTE компанийн ZXJ10  холболтын байгууламжийг шинээр тавьсан. 2005 онд ZXJ10 АТС-г  суурилуулснаар монгол улс суурин холбооны үйлчилгээ үзүүлэгч 2 дах оператор гэж зүй ёсоор үнэлэгдэх болсон ба 005 гэсэн олон улсын гарцыг Рэйлкомын дамжуулах систем, шилэн кабелиар дамжуулан Транстелеком, Чайна Юником зэрэг хойд урд 2 хөршийн томоохон компаниудтай шууд холбогдож улс хоорондын ярианы үйлчилгээг чанарын өндөр төвшинд явуулдаг болсон билээ. Мэдээлэл холбооны салбар маш хурдтай хөгжиж байгаа өнөө үед дэлхийн улс орнуудын мэдээлэл, холбооны хөгжлийн чиг хандлага, сүлжээний бүтэц нь IP (internet protocol) суурьтай сүлжээ болон өөрчлөгдөж NGN-next generation network буюу дараа үеийн сүлжээ рүү эрчимтэй шилжин хөгжиж байна. Манай улсын холбоо мэдээллийн салбар ч хурдацтай хөгжиж байгаа учир төмөр замын холбоочид хөгжлийн чиг хандлагаас хоцрохгүйг хичээн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхийг зорьж байна. Хэрэглэгчид гэрт нь орсон шугамаар зөвхөн утсаар яриад зогсохгүй интернетед холбогдох, өөр хоорондоо дуу, дүрс, өгөгдөл дамжуулдаг, телевизор үздэг болж байна. Энэхүү үйлчилгээг хэрэглэгчиддээ иж бүрнээр нь хүргэх нь төмөр замын холбоочид бидний ойрын ирээдүйн зорилго болж байна.

ТЗ-ийн сүлжээнд ниит 32 холболтын байгууламж ажиллаж байгаа бөгөөд ШЧ-2 ангийн хэмжээнд 12 холболтын байгууламж ашиглагдаж байна.

Тус анги нь Мандал, Аршаант,Толгойт, Улаанбаатар, Амгалан, Хонхор, Багануур, Багагхангай, Мааньт, Булагтай, Баянбуурал зэрэг суурин газруудад телефон утас, факс, ADSL модемоор интернетийн үйлчилгээг төмөр замчид, ард иргэддээ хүргэж байна. Үүнээс гадна 2012 оны 8-р сараас эхлээд албаны хэмжээнд интернетжүүлэх төсөл хэрэгжсэний үр дүнд манай ангийн 21 өртөө зөрлөгүүдийн замчид иргэдэд шилэн кабелиар интернетийг хүргэх ажлыг манай холбоочид хийж амжилттай хэрэгжүүлээд байна.

 

 

 


Санал асуулга оруулах

Хариулт 1 - 0%
Хариулт 2 - 0%

Total votes: 0
The voting for this poll has ended on: 01 6-р сар 2013 - 00:00

Сайтад идэвхитэй

Бидэнд 6 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Бидэнтэй холбогдох

Баянгол дүүрэг, Замчдын гудамж - 1

Phone: (021) 244677
Fax: (021) 244677

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Social хуудсууд

Мэдээлэл авах

Та доорх цонхонд өөрийн имэйл хаягыг оруулсанаар шинэ мэдээ мэдээллийг байнга авч байх болно.