Дохиолол Холбооны 2-р анги

Дохиолол Холбооны 2-р анги

 

Монгол улсад тємєр замын тээвэр  1949 онд vvсч эхэлснээс хойш дохиолол холбооны аж ахуйн хэлтэс алба ангиуд бий болох нєхцєл бvрдсэн юм. Дохиолол холбооны 2- р анги нь УБТЗ – ын, УБТЗ – ын нийгэмлэгийн ерєнхий хорооны протокол, УБТЗ-ын ХЭГ –ын даргын  1971-12-23-ны єдрийн А / 137 – р тушаалаар байгуулагдаж  1972–1–1 нээс vйл ажиллагаагаа эхлэн явуулж  ирлээ.

Дохиолол холбооны 2- р анги нь  Толгойт - Эмээлт єртєєний хоорондох  382- р км – ээс БНХАУ – ын хил хvртэлх  744 км урт замын дагуух  дохиолол холбооны хэрэгслэлийг хариуцан 7 холбооны байшин,  шугамын 6 хэсэг, холбооны лаборатори, их барилга, их засварын хэсгvvдтэйгээр байгуулагдсан. 1970 – аад оноос УБТЗ-д техник технологийн шинэчлэл явагдаж эхэлсэн бєгєєд  єртєє зєрлєгvvдийг ЭЦ – ээр тоноглож эхэлсэн. Телеграфт , СТ-35,  ТТ-  аппаратуудаар ажиллаж байгаад  технологийн шинэчлэлээр Германы аппарат F – 2000  - ыг тавьсан юм.  1976 онд Улаанбаатар холбооны байшин шинээр ашиглалтанд орж замын дагуух бvх холбооны байшингуудад єндєр vелзлэлийн ОВ-12 –3,      В- 3 –3, мєн сонгох холбооны ДСТ- 2 –60, ПСТ –2 – 60, зєвлєлгєєний холбооны МСС-12-6, 2000 номерын координатын АТС зэргийг тавьж шинэчилсэн. Япон улсын хєнгєлттэй зээлийн тусламжтайгаар  орчин vеийн тоон системийн холбооны тоног тєхєєрємжийг 1996 оноос эрчимтэй нэвтрvvлэн эхэлсэн.

1996 онд Улаанбаатар хотод 3000 дугаарын багтаамжтай HICOM –392 тоот системийн ЭАТС тавигдсан бол 2000 онд Мандал ,Толгойт, Амгалан, Багахангай, Багануурын холбоодод HICOM – 300 тєрлийн ЭАТС – аар тоноглож Мандал, Толгойт, УБ, Багахангай, Булагтай, Багануурт шилэн кабелийн нягтруулгын  аппаратаар тоноглож, холбооны сувгийн тоог олон арав дахин нэмэгдvvллээ. Шилэн кабелийн нягтруулгын аппаратаар тоноглосноор Сэлэнгэ, Дархан, Тєв, Говьсvмбэр, Дорноговь аймгууд болон эдгээр аймгийн сумууд МЦХХ, Мобиком, Скайтелийн сvлжээнvvдтэй харилцан  ажиллах боллоо. Телеграфын холбоог электрон шуудангаар шинэчилж , замын хэмжээнд компьюторын сvлжээг бий болголоо. Одоо дохиолол холбооны 2 – р анги нь 282 –р км ээс 554 км  хvртэлх улс хоорондын болон зангилаа хооронд алсын холбоо, сонгох холбоо, телеграфын холбоо, галт тэрэгний ба сэлгээний радио холбоо, шуурхай удирдлагын холбоо, АТС, 4 холбооны байшин, блок замнал релейн тєвлєрvvлэлт , суурин тэжээлтэй цахилгаан тєвлєрvvлэлт тоноглогдсон 22 єртєє зєрлєг  23 автомат хаалттай ба   дохиололтой гарамтай болно. Технологийн холбоонуудыг тоон системийн холбооны тоног тєхєєрємжийн аппарат хэрэгсэлд бvрэн шилжvvлэх зорилт тавин ажиллаж  байна.

 

 

 

 


Бидэнтэй холбогдох

Баянгол дүүрэг, Замчдын гудамж - 1

Phone: (021) 244677
Fax: (021) 244677

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Social хуудсууд

Мэдээлэл авах

Та доорх цонхонд өөрийн имэйл хаягыг оруулсанаар шинэ мэдээ мэдээллийг байнга авч байх болно.