УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ АЛБА

ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛТ, ЭЗЭМШИЛТ-АЖИЛТАН БҮРИЙН ХАРИУЦЛАГА

Image
Дохиолол холбооны алба нь галт тэрэгний хөдөлгөөний системийг зохион байгуулж аюулгүй байдлыгНайдвартайШуурхайхангаж ажилладаг.

Дохиолол холбооны албаны үндсэн үйл ажиллагааны чиглэлүүд

Дохиолол, төвлөрүүлэлт хориглолын байгууламж

Дохиолол, төвлөрүүлэлт хориглолын байгууламж

Өртөө, зөрлөгүүдийн сум дохионы удирдлага, хяналтыг релен цахилгаан төвлөрүүлэлтийн болон микропроцессорын төвлөрүүлэлтийн системүүдийг ашиглан гүйцэтгэдэг.

Хэмжил зүй

Хэмжил зүй

Дохиолол холбооны албанд ашиглаж байгаа бүх төрлийн самбарын болон зөөврийн хэмжих хэрэгсэлүүдийг Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраас олгосон Итгэмжлэлийн хүрээнд  оношлогоо, баталгаажилт, засвар үйлчилгээг гүйцэтгэж байна.

Холболтын байгууламж, телефон, телеграфын холбоо

Холболтын байгууламж, телефон, телеграфын холбоо

Хэрэглэгчидэд суурин телефон холбоо, олон улсын болон хот хоорондын ярианы үйлчилгээг үзүүлж, төмөр замын дагуух бүх өртөө, зөрлөгүүдэд технологийн цахилгаан мэдээг дамжуулж байна. 

Технологийн холбоо, дамжуулах байгууламж

Технологийн холбоо, дамжуулах байгууламж

Төмөр замын тээврийн үйл ажиллагааг галт тэрэгний захирагчийн холбоо, шугам замын холбоо, өртөө хоорондын холбоо, зөвлөлгөөний холбоо, паркын чанга яригчийн холбоо болон бусад шуурхай холбоогоор ханган ажиллаж байна. 

Сүлжээ

Сүлжээ

Төмөр замын дагуу салбар нэгжүүд болон аж ахуй нэгж байгууллага, хувь хэрэглэгчдэд "Төмөр замын нэгдсэн сүлжээ", интернетийн үйлчилгээг үзүүлдэг.

Хяналтын камер

Хяналтын камер

Төмөр замын объект, хөдлөх бүрэлдэхүүн, гүүр, гарам, хиймэл төхөөрөмжүүдийг хяналтын камерын системээр хянадаг.

Технологийн радио холбоо

Технологийн радио холбоо

Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг аналог хэт богино долгионы систем, тоон TETRA системийн радио холбоогоор зохион байгуулж байна.

Оптик шилэн кабель

Оптик шилэн кабель

Монгол улсад анх суурилуулсан төмөр замын дагуух шилэн кабелийн магистрал сүлжээгээ ашиглан төмөр замын тээврийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Төмөр замын нэгдсэн лавлах

Төмөр замын нэгдсэн лавлах

Төмөр замын үйлчилгээний талаар хэрэглэгчид мэдээлэл өгөх, галт тэрэгний хуваарь, зорчих тасалбарын үнэ, тариф, онлайн тасалбар захиалах үйлчилгээг 24/7 цагаар үзүүлж байна. 

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image