Дохиолол холбооны алба

Дохиолол холбооны алба

Дохиолол холбооны албаны түүх

          Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг, түүний ерөнхий хорооны 1949 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар УБТЗ-ын удирдах газрын бүтцийг хэлэлцэн батлахад Дохиолол Холбооны албыг анх үүсгэн байгуулжээ. Энэ үед албаны харъяа Дархан, Зүүнхараа, Мандал, Улаанбаатарын холбоо нь  дохиолол төвлөрүүлэлт хориглолтын байгууламжийг хариуцан ажиллуулдаг шугамын таван хэсэглэлтэй үйл ажиллагааг явуулж байсан.
          1951 онд Дархан, Зүүнхараа, Мандал, Улаанбаатарын холбоо, шугамын хэсгүүдийг хариуцсан Дохиолол холбооны нэгдүгээр анги Дарханд байгуулагдаж бие даасан аж ахуй болсон. Ингэснээр Дохиолол холбооны алба Дарханы нэгдүгээр анги, Улаанбаатарын холбоо гэсэн бие даасан хоёр аж ахуйтай ажиллаж ирсэн.
          1952 онд албаны дэргэд шинэ техник, төхөөрөмж байгууламжийг нэвтрүүлэх, гэмтэл саатлын шалтгааныг олж тогтоох, засварлах, техникийн бодлого боловсруулах зорилгоор Дохиолол холбооны лабораторийг байгуулсан байна.
          1955 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам байнгын ашиглалтанд орсноор Монгол Улсын хойд хилээс өмнөд хил хүртэл төмөр замын нийт урт 1115 км болж Дохиолол холбооны алба нь Дархан, Зүүнхараа, Улаанбаатар, Чойр, Сайншанд, Улаан-Уул өртөөдөд төвтэй 6 ангитай болж нэг анги дунджаар 153-аас 222 км урт агаарын шугам, дохиолол холбооны байгууламжийг хариуцан ажиллаж байв.
          1957 онд Дарханы ангийг Зүүнхараагийн ангитай нэгтгэж бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж орон тоо хэмнэж ажиллаж байжээ. Мөн 1960 онд Чойрын ангийг татан буулгасан байна.

          1961 оноос төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ эрс буурсан тул Дохиолол холбооны бүх ангиудыг татан буулгаж замын урд хэсэгт 18 өртөө зөрлөгийг хаасан ба замын хэмжээнд Дархан, Улаанбаатар, Сайншандад төвтэй ахлах инженерийн гурван хэсгийг байгуулж ажилласан байна.
          1969 оноос төмөр замын хэмжээнд цахилгаан төвлөрүүлэлт, хагас автомат хориглол нэвтэрч эхэлсэнтэй холбогдуулан 1971 онд Дархан хотод Дохиолол холбооны нэгдүгээр ангийг, Улаанбаатар хотод Дохиолол холбооны хоёрдугаар ангийг, 1977 онд Сайншанд зангилаанд Дохиолол холбооны гуравдугаар ангийг тус тус дахин байгуулсан байна.
          2005 онд Дохиолол холбооны албанд биеэ даасан баланстай, салбар нэгж болох Рэйлком төвийг байгуулсан ба энэ үед алба “Дохиолол холбоо, мэдээлэл, эрчим хүчний алба” нэртэйгээр Улаанбаатарт төвтэй Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр анги, Сайншандад төвтэй Эрчим хүч, ус хангамжийн хоёрдугаар ангиудыг харьяалан ажиллаж байв.
          Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний алба нь Замын даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/297 дугаар тушаалаар “Дохиолол холбооны алба” болон бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн ажиллаж байна.

Дохиолол холбооны албаны даргаар
1949-1952 онд Г.И.Весненко
1952-1954 онд Б.И.Данилишин
1954-1957 онд А.И.Шлакнев
1957-1959 онд  К.К.Макаров
1959-1963 онд Г.В.Радько
1963-1966 онд Л.Д.Еременко
1966-1986 онд Э.Цэдэн-Иш
1987-1990 онд Б.Батмөнх
1990-1994 онд Ж.Төмөр-Очир
1994-2003 онд Д.Сүхтөмөр
2003-2005 онд Г.Сэрээнэндорж
2005-2013 онд Ч.Цогтбаяр
2013- 2015 онд Л.Гунгаажанцан
2015-2017 онд Ц.Болдбаатар
2017 оноос Ч.Гартаам ажиллаж байна.

Дохиолол холбооны албаны дарга Ч.Гартаам

Овог нэр Албан тушаал Утас Цахим хаяг
Ч.Гартаам Албаны дарга 86114600, 244600 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Д.Мөнхбуянт Албаны ерөнхий инженер 86114601, 244601 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Подобедов Евгений Александрович Орлогч дарга 86114602, 244602 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Д.Батнасан Дохиолол, төвлөрүүлэлт хориглолт хариуцсан инженер 86114603, 244603 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Ч.Сэлэнгэ Холбоо, сүлжээ хариуцсан инженер 86114604, 244604 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Х.Оюунмаа Техникийн бичиг баримт хариуцсан инженер 86114605, 244605 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Б.Энхдалай Радио, камер хариуцсан инженер 86114617, 244617 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Д.Болорханд Сургалт, техник хариуцсан инженер 86114614, 244614 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Л.Нямгэрэл Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер 86114616, 244616 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
С.Оюунгэрэл Инженер-Эдийн засагч 86114607, 244607 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
М.Эрдэнэбаяр Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан инженер 86114608, 244608 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Хэвлэх   И-мэйл