Лаборатори

Лаборатори

Улаанбаатар Төмөр Замын
Дохиолол холбооны лабораторийн түүх


        1952 онд Дохиолол холбооны лабораторийг анх Дохиолол холбооны албаны дэргэд ”Дохиолол холбооны замын лаборатори” нэртэйгээр үүсгэн байгуулжээ.
        Дохиолол холбооны лаборатори нь Дархан холбооны ангийн харьяа Дархан, Зүүнхараа, Мандал холбоо ба Шугамын I, II хэсэг, Улаанбаатар холбоонд ашиглагдаж байсан төмөр замын дохиолол, холбооны техник тоног төхөөрөмжийн үйлчилгээний зааврыг боловсруулах, техникийн ажилтнуудыг сургах, төхөөрөмж, байгууламжинд жил, улирал, сарын техникийн үйлчилгээг хийх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байв.
        Дохиолол холбооны албанд цаг засварын мэргэжилтэн (цагны мастер нь Высенко А.Н.) ажиллаж, дараа нь замчдын “Эх орон” радио хүлээн авагчийг засварладаг мэргэжилтэн нэмэгдсэн нь Дохиолол холбооны лабораторийн үндэс суурь болсон түүхтэй. Тус лабораторид ЗХУ-ын мэргэжилтэн Савчук, Подлавченко, Месяц, Коротун, Козлобаев, Зайцев, Черных, Котляров нар, манай үндэсний мэргэжилтэн, инженерүүд болох Б.Дашцэрэн, Б.Батмөнх, М.Мөнхжаргал, С.Баатар, техникч Б.Цэтьяа, Н.Нацаг, А.Намсрай, Д.Цэвээндорж, Д.Лувсанчимэд, Ц.Пунцагдаш нарын ахмад холбоочид ажиллаж үйлдвэрлэл, техникийн арга хэмжээг зохион байгуулах, дохиолол, холбоо, радио холбооны техникийн өгөгдлийг шалгах, турших, техникийн баримт бичгийг боловсруулах, найдвартай ажиллагааны баталгааг хангах чиглэлээр ажиллаж байв.
        1974 оноос Дохиолол холбооны ангиуд Шалган турших цехтэй болж эхэлснээр реле, электрон төхөөрөмжүүдийн баталгааг өөрсдөө хангадаг болов. Мөн оноос Дохиолол холбооны албанд өдөр тутмын шуурхай ажлыг зохицуулан удирдаж, гарсан гэмтэл саатлыг бүртгэн богино хугацаанд хэвийн болгуулах, гарсан гэмтэл сааталд дүн шинжилгээ хийх зорилгоор 24 цагийн диспетчерийн аппаратыг ажиллуулж эхэлснээр ашиглалтын үйл ажиллагаа эрс сайжирсан юм.
        1991 онд УБТЗ-ын Дохиолол холбооны аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлэхэд Дохиолол холбооны замын лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах шаардлагатай байсан тул Замын даргын 1991 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар Дохиолол холбооны замын лабораторийг “Дохиолол Холбооны замын засвар технологийн төв” болгон санхүүгийн баланстайгаар өргөтгөн байгуулж байв.
        1994 онд төмөр замын тээврийн ажлын хэмжээ буурч, Дохиолол холбооны замын засвар технологийн төв нь өөрийгөө бүрэн санхүүжүүлж чадахгүй болсон тул Замын даргын 1994 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн А/41 дүгээр тушаалаар “Дохиолол холбооны замын засвар технологийн төв”-ийг ”Замын дохиолол холбооны аж ахуйн лаборатори” болгон зохион байгуулсан.
        2006 онд Замын дохиолол холбооны аж ахуйн лабораторийг Замын даргын 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/20 дугаар тушаалаар “Дохиолол холбооны засвар үйлчилгээний төв” болгон зохион байгуулсан бол Замын даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн А/16 дугаар тушаалаар ”Дохиолол холбооны лаборатори” болгож дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж өгчээ.
        Техникийн дэвшлийн үр дүнд төмөр замын дохиолол, холбооны төхөөрөмж, байгууламжууд шинэчлэгдэн хөгжих тусам шинэ техник, шинэ технологийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тэдгээрийг үр дүнтэй ашиглах, бүх төрлийн заавар, гарын авлага, технологит үйлчилгээний картуудыг шинэчлэн боловсруулах шаардлага алхам тутам тавигдсаар байгаа бөгөөд энэ үүргийг Дохиолол холбооны лаборатори гүйцэтгэн, албаны хэмжээнд техникийн байдалд хяналт тавин гэмтэл саатлыг бүртгэн, дүн шинжилгээг хийн давтан гаргуулахгүй байх техник, зохион байгуулалтын шийдэл, саналыг боловсруулан ажиллаж байна.
        Энэ хугацаанд Дохиолол холбооны лабораторид дохиоллын инженерээр Д.Цэвээндорж, Л.Энхээ, Ц.Пүрэвжав, Б.Зоригтбаатар, С.Баясгалан, Х.Оюумаа, холбооны инженерээр Б.Дашцэрэн, С.Баатар, Ч.Батсүх, Б.Чингүнжав, Б.Тунгалагтуяа, радио холбооны инженерээр Д.Гүнсэл, Д.Батсайхан, хяналтын сүлжээний инженерээр Ц.Сумьяа, Л.Эрдэнэцогт, хэмжүүрийн инженерээр Ж.Нармандах, Б.Оюунчимэг, Ц.Энхтуяа, хэмжүүрийн механикчаар С.Чимгээ, Б.Нарантунгалаг, Н.Оюунсүрэн, холболтын байгууламжийн инженерээр Г.Энхбаяр, Л.Сонинбаяр, С.Долгоржав, А.Нямдэмбэрэл, телеграфын инженерээр Б.Цэрэндамба, засварын инженерээр Д.Эрдэнэхүү, засварын механикчаар Ц.Хонгорзул, ахлах механикчаар Б.Цэтьяа, Ч.Чимэдцэрэн, Л.Ядамцоо, холбооны механикчаар Ц.Октябрь, телевизийн механикчаар Б.Энхжаргал, ахлах диспетчерээр Ч.Рэнцэндорж, Т.Баваасан, М.Мөнхжаргал, диспетчерээр Н.Болдбаатар, Т.Энхбаяр, Г.Ганбат, Ж.Лхагвасүрэн, Ц.Төмөрчөдөр нар ажиллаж байв.

Дохиолол холбооны лабораторийн даргаар ажиллаж байсан мэргэжилтнүүд:


    1. Высенко А.Н. 1952 он
    2. Подлавченко 1955-1959 он
    3. Месяц М.Р. 1959-1961 он
    4. Зайцев В.К 1961-1963 он
    5. Б:Батмөнх 1963-1964 он
    6. Н.Нацаг 1964-1966 он
    7. Черных 1966-1970 он
    8. Зайцев В.К 1970-1976 он
    9. Новиков В.М. 1976-1980 он
    10. Козлобаяв 1980-1983 он
    11. С.Баатар 1983-1988 он
    12. Юкляев В.П 1988-1991 он
    13. Ч.Батсүх 1991-1994 он
    14. Б.Гомбосүрэн 1994-1995 он
    15. Ц.Бат-Эрдэнэ 1995-1996 он
    16. Д.Бадарч 1996-1997 он
    17. Ч.Цогтбаяр 1997-1998 он
    18. Д.Бойрог 1998-2000 он
    19. С.Жаргалсайхан 2000-2003 он
    20. Ч.Батсүх 2003-2004 он
    21. Д.Сүхтөмөр 2004-2009 он
    22. Т.Батцэнгэл 2009-2011 он
    23. З.Сумьяа 2011-2012 он
    24. Д.Батсайхан 2012-2013 он
    25. Ц.Сумьяа 2013 он
    26. С.Долгоржав 2013-2020 он
    27. Б.Бадрах 2020 оноос

Улаанбаатар Төмөр Замын Дохиолол холбооны лаборатори өнөөдөр

        Дохиолол холбооны лаборатори нь Дохиолол холбооны албаны хэмжээнд ДТХ, холбоо, радио холбоо, хяналтын камерийн чиглэлээр:
1. Төхөөрөмж, байгууламжинд техникийн хяналт тавих, ашиглалтын явцад гарч байгаа гэмтэл, саатал, техникийн асуудлуудад дүн шинжилгээ хийх, гэмтэл саатлыг давтан гаргуулахгүй байх техник, зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулах
2. Шинэ, дэвшилтэт технологийн талаар судалгаа хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, техник, тоног төхөөрөмжийн заавар, гарын авлага, технологийн зурмагийг боловсруулах
3. Технологийн нарийн ажилбаруудыг гардан гүйцэтгэх, инженер техникийн ажилтнуудад сургалт зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
        Мөн Дохиолол холбооны лаборатори нь Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраас олгодог “Магадлан итгэмжлэл”-ийн хүрээнд Дохиолол холбооны албаны хэмжээнд ашиглагдаж байгаа хэмжих хэрэгслүүдийн ажиллагааг холбогдох хууль, стандартад нийцүүлэн байнгын хяналтад байлган тодорхой үечлэлтэйгаар шалгаж, баталгаажуулж, засварлан ажиллаж байна.
        ДТХ, холбоо, радио холбооны хэмжилт, тохируулга, хэмжих хэрэгслийн засвар, үйлчилгээндээ “Вагон лаборатори” ашиглаж найдвартай ажиллагааг ханган ажилладаг.
        Дохиолол холбооны лаборатори нь 19 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр дараах бүтцээр ажиллаж байна.

shl butets

Дохиолол холбооны лабораторийн хаяг:
БГД, 4-р хороо, Нарны зам, тээвэрчдийн гудамж 6,
Холбогдох утас: 21-244620, факс: 21-244625
Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Дохиолол холбооны лабораторийн дарга Б.Бадрах

Овог нэр Албан тушаал Утас Цахим хаяг
Б.Бадрах Дарга 86114620, 244620 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Г.Цогцэцэг Дохиолол, төвлөрүүлэлт, хориглол хариуцсан инженер 99084623, 244621 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
А.Нямдэмбэрэл Технологийн холбоо, дамжуулах байгууламж хариуцсан инженер 99880651, 244628 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Х.Батболд Радио холбоо хариуцсан инженер 86114624, 244624 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
С.Манлайсайхан Шалгалт, тохируулгын ахлах инженер 99525522, 244622 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
В.Сарнай Холболтын байгууламж, телефон, телеграф хариуцсан инженер 99888832, 244623 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Б.Алтансүх Хяналтын төхөөрөмж, сүлжээ хариуцсан инженер 89044600, 244630 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Г.Сувд Хяналтын камер хариуцсан инженер 99057491, 244633 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Б.Сэргэлэнтуяа Засварын инженер 99081187, 244627 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Ж.Лхагвасүрэн Ахлах диспетчир 86114609, 244609  

Хэвлэх   И-мэйл